Барилга, эрчим хүчний салбарт 20 гаруй жилийн туршлага бүхий "Бүрдэн цохиот" ХХК нь цахилгаан байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, инженерингийн цогц үйлчилгээ эрхэлдэг.
"Бүрдэн цохиот" ХХК нь 2006 оноос барилга, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн инженерингийн компани юм. Өндөр хүчдэлийн шугам сүлжээ, дэд станцын угсралтаас эхлээд сэргээгдэх эрчим хүчний системийн шийдэл хүртэл цогц үйлчилгээ үзүүлдэг.
Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын техникийн стандартын хүрээнд бүх төрлийн цахилгаан байгууламжийн ажлыг гүйцэтгэнэ.
220 кВ хүртэлх болон түүнээс дээш хүчдэлийн дамжуулах шугам сүлжээ болон дэд өртөөний угсралт, суурилуулалт
Барилга байгууламжийн цахилгаан хангамж, холбоо дохиоллын систем, гадна салбар шугам сүлжээний угсралт
Нарны болон салхин цахилгаан станц, тогтмол тэжээлийн төхөөрөмж, хосолмол системийн угсралт, тохируулга
Бүх ангиллын цахилгаан хуваарилах самбарын угсралт, суурилуулалт болон засвар үйлчилгээ
Өндөр болон нам хүчдэлийн вакуум таслуур, автомат хамгаалалтын таслуур, трансформатор болон бусад цахилгааны тоноглол
Ашиглалтад байгаа цахилгаан байгууламжийн тогтмол үзлэг, урьдчилан сэргийлэх засвар болон аварийн засварын ажил
35/0.4кВ 630кВа ИХБ, 35кВ ЦДАШ угсралт — 2025
250кВт нарны станц, Hybrid инвертер, 100кВт·ц батарей — 2026
Дээвэр дээрх 60.4кВт нарны станц, 3×20кВт инвертер — 2025–2026
10кВ ЦДАШ, 400кВа 10/0.4кВ КТПН суурилуулалт — 2024
40кВт нарны станц, 2×20кВт инвертер, батарей систем — 2024
336 айлын Dekraft таслуур, Schneider гэрлийн самбар — 2024
Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон олон улсын техникийн стандартын дагуу бүрэн зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг.
Барих, угсрах, засварлах, туршилт тохируулга хийх, ашиглалт эрхлэх
Дэд станц болон дамжуулах шугамын угсралт, засвар, туршилт тохируулга
Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, суурилуулалт
Дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон аюулын дохиоллын систем
Төрийн байгууллага, үйлдвэрийн компани болон олон улсын брэндүүдтэй хамтран ажилладаг.
Хан-Уул дүүрэг, 17-р хороо,
Ханхиллс хотхон, 523-102,
Улаанбаатар, Монгол